brand БОТАНИКУС

Иланг иланг (Ylang ylang)

45,900₮
Бүтээгдэхүүний код:03171
Хэмжээ
Үлдэгдэл: 15
Хүргэлттэй

Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:

Сандарч тэвдэх, уурлах бухимдаж, цухалдах, айсан, сэтгэл санааны дарамттай үед хэрэглэвэл хүнд байдлаас гарч сэтгэлийг тайвшруулж амраана. Сэтгэл санааны цочролыг багасгаж, баяр баясгаланг төрүүлдэг. Мэдрэлийн тогтолцоог амрааж, дааврыг тэнцвэржүүлдэг. 


Эмчилгээний шинж чанар:

Зүрхний цохилт хурдасч, амьсгал давхцах үед хэвийн болгоно. Бэлгийн чалхыг сайжруулдаг. Цусны даралт багасгана. Бактери, вирус устгана. Сарын тэмдгийн үеэр хэвлийгээр өвдөх үед мускатны мугваа, лавандатай хольж найруулан жин тавихад өвчин намдааж, сэтгэлийг тайтгаруулан сэргээнэ. дур хүслийг өдөөж, дааврыг тэнцвэржүүлдэг тул сарын тэмдгийн өмнөх өвдөлт, алдагдал, цэвэршилтийн үеийн элдэв зовиур, эмэгтэйчүүдийн өвчин анагаахад болон сексийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. 


Арьс болон гоо сайхны нөлөөлөл:

Нүүрний арьсан дахь тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг тул хуурай, тослог ямар ч арьстай хүнд зохидог.


Үс арчилгаанд:

Зүүн өмнөд Азийн бүсгүйчиүүд наргил модны самрын тостой холиод үс арчилгаанд ашигладаг. Үсний ургалтыг түргэсгэнэ. Хуйх болон үсний арчилгаанд, ялангуяа хими хийлгэж хордсон үед хэрэглэнэ. Мөн тослог үсэнд хэрэглэхэд тохиромжтой. Үнэр дарна.


Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:

Хэтрүүлж хэрэглэвэл бөөлжис цутгах, толгой өвдөх, дотор муухай оргих нөлөөтэй. Эмзэг арьстай хүнд тохиромжгүй. Жирэмсний эхний саруудад хэрэглэж болохгүй. 



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл