Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:
Сэтгэл санааны байдлыг өргөж, ядаргааг арилгаж, түгшүүрээс ангижруулна. Нойргүйдэл, дотоод тавгүйтэл, дарамтнаас ангижруулна.
Эмчилгээний шинж чанар:
Цус алдах, буйлны үрэвсэл, өөхлөлт, целлюлит арилгаж, булчин суллаж, үе мөч, сарын тэмдгийн, толгойн өвчинд сайн нөлөөтэй.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Жүржийн тосыг гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн дэлгэр ашигладаг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Арьсны уян хатан байдлыг дээшлүүлж, үрчлээг багасгаж, амин дэмээр тэтгэнэ. Асуудалтай арьсанд илүү тохиромжтой.
Үсний арчилгаанд:
Хагны эсрэг үйлчилгээтэй бөгөөд хуурайшихаас сэргийлнэ.
Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:
Жирэмсэн эмэгтэйчүүд маш болгоомжтой хэрэглэх бөгөөд наранд гарахаасаа өмнө хэрэглэж болохгүй. Биен дээрээ хэрэглэхээс өмнө харшлын сорил өгөх.