Манай бүтээгдэхүүнийг органик болон байгалийн гаралтай гэж хоёр хувааж болно. Органик бүтээгдэхүүн гэдэг нь химийн бодис, пестицид, бордоо, генетикийн өөрчлөлт зэрэг хиймэл арга хэрэглээгүй, байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэсэнийг хэлнэ. Байгалийн гаралтай гэдэг нь байгалийн эх үүсвэрээс гаргаж авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Эдгээр бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн явцад химийн синтетик бодисоор өөрчлөгдөөгүй, байгалийн найрлагатай байдаг.