Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:
Сэтгэл санааны цочирдол, гэнэтийн таагүй мэдээнд эмзэглэл, маш хүнд байдалд орох, түүнээс гарч чадахгүй байгаа тохиолдолд Эвкалиптын тос тус болно. Оюуны бүтээмжийг дээшлүүлэх, аливаа зүйлд төвлөрөхөд тустай. Эвкалиптын үнэр нь ядаргаа, нойрмоглохыг тэр даруй зогсооно.
Эмчилгээний шинж чанар:
Хамгийн гол эмчилгээ нь ханиад болон ханиад төрлийн өвчнийг илааршуулахад оршино. Вирус, бактерийн эсрэг үйлчилгээ нь амьсгалын замын хүндрэл, ханиалга, мөн түүнчлэн халуурах зэргийг анагаана.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Хөлдөлтөөс үүдсэн арьсны гэмтэл, түлэгдэлт болон шарханд тустай. Мөн арьсыг цайруулах үйлчилгээтэй. Өрөөнд үнэртүүлсэн тохиолдолд шавжийг үргээх, өрөөг цэвэршүүлэх, нян бактерийг нь устгана.
Үс арчилгаанд:
Үсний уналт, хагны эсрэг хэрэглэнэ.
Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:
Жирэмсэн эхчүүд, 3 хүртэлх насны хүүхдүүдтэй орчинд хэрэглэхгүй. Арьсандаа хэрэглэхээсээ өмнө мэдрэгийн тест өгөх ёстой.