Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:
Лимоны эфирийн тосыг зөн мэдрэмж, зүүдийг хариуцдаг учраас Сарны тос гэж нэрлэдэг байна. Байгаль цаг уурын, нийгмийн аливаа өөрчлөлтөд хурдан дасан зохицоход эерэг нөлөө үзүүлнэ. Мөн уран бүтээлийн амжилт үзүүлэхэд болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Эмчилгээний шинж чанар:
Эмчилгээний хүрээ маш өргөн. Толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэгт эерэг нөлөөтэй төдийгүй цусны эргэлтийг сайжруулна. Судсанд үзүүлэх нөлөөлөл зөвхөн үүгээр зогсохгүй судасны ханыг бэхжүүлж, залуужуулж, венийн судас өргөсөлтөөс сэргийлж, бодисын солилцоог сайжруулна. Цитрусын төрлийн бусад бүх эфирийн тосны адилаар лимоны тос нь таргалалт буюу өөхлөлт, целлюлитийг багасгах, түүнээс сэргийлэхэд тун чухал ач холбогдолтой.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Нүдний доод хөх туяаг арилгах, цайруулах, целлюлит арилгах, судас тодрохыг багасгадаг учир гоо сайхны чухал ач холбогдолтой тос юм. Мөн хэтэрхий тослогжсон арьсны тослогийг тэнцвэржүүлнэ. Гарын тосны орц найрлаганд орсоноороо хумсыг бэхжүүлэх үүрэгтэй оролцоно.
Үс арчилгаанд:
Үсний арчилгаанд хэрэглэснээр үсний унаган өнгө сэргэж, гялалзана.
Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдолууд:
Цорын ганц эсрэг заалт нь цитрусын төрөлд харшилдаг бол хэрэглэж болохгүй ба мөн наранд ил ваннд орж байгаа тохиолдолд болохгүй. Онгойлгосны дараа таглахдаа маш сайн нягт таглах шаарлагатай учир маш ууршимтгай тос юм.