Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:
Айдас хүйдэс, сэтгэл санааны төөрөгдөл, паник, солиорлын нөлөөллөөс ангид байлгана. Энэ үнэр нь бие даах сонирхолтой, дан ганцаар шийдвэр гаргах, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх сонирхол бүхий хүмүүст илүү тохирно.
Эмчилгээний шинж чанар:
Антибиотек гарахаас өмнө хамгийн сайн халдваргүйжүүлэх бүтээгдэхүүний тоонд ордог байсан байна. Бактерийн, мөөгөнцрийн болон вирусын эсрэг өндөр үйлчилгээтэй. Хүүхдийн халдварт өвчин тэр тусмаа ханиаданд илүү өргөн дэлгэр хэрэглэнэ. Түлэгдэлт, яр шарх, арьсны элдэв төрлийн гэмтэлд анхан шатны тусламж маягаар ашиглана. Шүдний өнгөр, амны хөндийн эвгүй үнэр, үрэвсэлд хэрэглэнэ. Мөн эмэгтэйчүүдийн ариун цэвэрт болон цистит өвчнийг анагаахад тун ач холбогдолтой.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Мөн л үрэвсэл, яр шархны урьдчилан сэргийлэх зорилгоор гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглана. Ужигарч удсан үрэвсэл, яр шарх буюу герпес, бүх төрлийн арьсны өвчлөл, экземтэй арьсанд тохирно. Тослог болон асуудалтай арьстай хүний өдөр тутмын арьс арчилгаанд илүү тохирно. Уг эфирийн тосыг өрөөний үнэртүүлэгчинд ашигласнаар өрөөний бүх вирус, бактер устаж ариутгагдана.
Үсний арчилгаанд:
Үсний уналтыг зогсоож, бататгах хамгийн чухал үйлчилгээтэй эфирийн тосны нэг. Мөн хаг, псориазны эсрэг үйлчилгээтэй.
Эсрэг заалт болон хэрэглэж болохгүй тохиолдлууд:
Хориглох заалт зөвхөн хувь хүний өөрийнх нь уг тосыг хэрэглэснээр үүсч болох тааламжгүй байдал юм. Дархлааны системд хэт хүчтэй нөлөөлөл үүсгэдэг учраас 3-с доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй. Хүчтэй үнэрээс болон бага зэргийн толгой эргэж болзошгүй, тунг нь хэтрүүлсэн бол дотор муухайрч, хоол боловсруулах системд өөрчлөлт орж болзошгүй. Иймд 1 ч гэсэн дуслаар тунг нь хэтрүүлж болохгүй.