Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:
Цитрусовын төрлийн ургамал учир баяр бахдлын, сэтгэл санаа өөдөө байлгах мэдрэмжийг төрүүлнэ. Энерги, хүч чадал, шинэ бүтээлийн санаа төрүүлдэг ид шидтэй учир нарны үнэрийн нэг гэж тооцдог байна. Ийм л учраас элдэв муу муухай бодол, санаа, сэтгэл санааны тогтворгүй байдлыг үгүй хийдэг байна. Хамгийн уйтгартай, өөдрөг бус үзэлтэнг хүртэл инээлгэхэд тусладаг.
Эмчилгээний шинж чанар:
Мөн л үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, дархлаа сайжруулах, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй. Судас бэхжүүлэх, холестерин багасгах, хоол идэх дуршлыг нэмэгдүүлнэ.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Асуудалтай арьс, тослогжилтоос үүдсэн том том нүх үүссэн арьсанд болон элдэв яр шархтай арьсанд илүү тохиромжтой. Мөн арьсны экземтэй болон псориазанд эмчилгээний ач тустай.
Үсний арчилгаанд:
Хагтай, хугарамтгай үсэнд сайн нөлөөлнө.
Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:
Бергамотын тос нь хамгийн мэдрэг тоснуудын тоонд ордог учраас зуны улиралд задгай биеэн дээр түрхэхийг хориглоно. Мөн хэт мэдрэг болон жирэмсэн эхчүүд хэрэглэж болохгүй. Мэдрэгийн тест өгч мэдсэн байвал зохилтой. Арьсан дээрээ түрхсэн эхний 5 минутын дотор улайж, загатнаж байвал харшил өгдөг гэж ойлгож болно.