brand БОТАНИКУС

Пачули (Patchouli)

46,900₮
Бүтээгдэхүүний код:03246
Хэмжээ
Үлдэгдэл: 20
Хүргэлттэй

Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:

Тайвшруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэл гутралыг засна. Анхаарал төвлөрөлт, бүтээлч байдлыг дээрдүүлдэг. Мөн нарны үнэр гэж яригддаг нь уг тосноос түрийвчиндээ дусаасан байхад мөнгө дууддаг, амжилт авчирдаг гэж ярилцдаг байна.


Эмчилгээний шинж чанар:

Үрэвсэл, халдвар, арьсны өвчин, хагталт зэрэгт тустай. Вирусны, үрэвслийн, халдварын, сэтгэл гутралын, мөөгөнцрийн эсрэг ба нөхөн төлжүүлэх, халуун бууруулах, үнэр дарах, шавж үргээх үйлчилгээтэй. 


Арьс болон гоо сайхны нөлөөлөл:

Хэт хуурайшсан арьсанд маш сайн. Хуурашилтаас үүдсэн загатнааг дарж, арьс татах, целлюлит багасгах, хумсны толийг бэхжүүлэх үйлчлгээтэй. Арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, арьсыг булбарай зөөлөн болгоно. Пачулитай усанд хөлөө дүрж сууснаар хөлрөлт болон хөлний эвгүй үнэр дарагдана. Ингэхдээ нэг удаадаа 3-7 дуслыг хийнэ. Дасгах маягаар багыг хийж эхлэнэ. Үсний арчилгаанд мөн хэрэглэгдэнэ.


Үсний арчилгаанд:

Үсний арчилгаанд багасгасан тунгаар буюу 2-3 дусал хийнэ. Энгийн, хуурайшсан үсний хаг арилгахад нэг амны том  халбага миндалний тосонд 2,2 дусал пачули, эвкалипт, апельсины эфирийн тосыг хольж хуйхандаа түрхэнэ.


Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:

Жирэмсэн үед хэрэглэж болохгүй.




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл