Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:
Тайвшруулах, Бясалгах, Дотоод хүч чадлыг дээшлүүлэхэд илүү үр дүнтэй. Сандрал, сэтгэл гутралыг арилгана. Атаа жөтөө, түрэмгий ааш авирыг дарахад чухал нөлөөтэй.
Эмчилгээний шинж чанар:
Эмнэлгийн практикт нөхөн төлжүүлэх, тогтворжуулах үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана. Даралт бууруулах, Зүрхний хэм тогтворжуулах, эмгэгийг эмчлэхэд хэрэглэгддэг. Төрөл бүрийн үрэвсэл, булчингийн, судасны, ясны эмгэгийг анагаана. 2 замаар үйлчилнэ, өвдөлт өгөх замаар стресс тайлах ба хэсэг газрын мэдээ алдуулах үйлчилгээ үзүүлнэ. Эмэгтэйчүүдийн хэсэг газрын ариун цэвэрт чухал нөлөөтэй.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Гоо сайхны салбарт өргөнөөр ашигладаг. Шинэлэг мэдрэмж, нөхөн төлжүүлэх, гүнзгий үйлчлэл, арьсны давхаргыг шинэчлэх зэрэг гоо сайхны чухал нөлөөлөлтэй. Лаванда орсон гоо сайхны бүтээгдэхүүнийг түрхмэгц арьсны улайлт, загатналт, үрэвсэл зэрэг дарагдана. Онцгой мэдрэг арьсанд илүү тохиромжтой. Үрэвслийг зөвхөн дараад зогсохгүй, бактерийн өсөлтийг зогсооно. Тогтмол хэрэглэснээр арьс өнгөө алдах, толбожихоос сэргийлнэ.
Үс арчилгаанд:
Үсний арчилгаанд ч чухал байр суурь үзүүлнэ. Хугарамтгай, бүтцийн гэмтэлтэй, унадаг, хагтай үсний асуудлыг шийднэ.
Эсрэг заалт буюу хэрэглэх хориотой тохиолдлууд:
Лаванда харшил хэдий үүсгэдэггүй боловч мэдрэг эсэхээ шалгуулсан байвал зохилтой. Дааврын болон даралтанд нөлөөлөл үзүүлдэг учраас жирэмсэн эмэгтэйчүүд, бага даралттай хүмүүс хэрэглэхгүй байх. Энэ шалтгаантай биш ч төмөр болон йод оролцсон аливаа нэг курс эмчилгээ хийлгэж байгаа мөн та анемия өвчтэй бол Лаванданы эфирийн тосыг хэрэглэхгүй байсан нь дээр.