brand БОТАНИКУС

Далайн Сарнай (Rosemary)

46,900₮
Бүтээгдэхүүний код:03182
Хэмжээ
Үлдэгдэл: 15
Хүргэлттэй

Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:

Розмариныг амжилт дуудах, хүч чадалд нөлөөлөлтэй учир Нарны үнэр гэдэг байна. Оюуны хөгжил сайжруулагч, элдэв сөрөг зүйлээс хамгаалах үйлчилгээтэй ба дархлаа сайжруулдаг учир амьдралын энерги, хүч чадлыг ихэсгэж, илүү эрч хүчтэй болгоно. Нийгэм,гадны нөлөөллөөс үүдсэн сэтгэл санааны цочирдол, дарамтыг туулахад туслана. Өөртөө итгэлгүй байдлыг арилгаж, ой ухаан, дотоодын далд мэдрэмжийг сайжруулна. Оюутнуудад оюун ухааны бэрхшээлт ажлыг даван туулахад, ой санамж сайжруулахад тус болно. 


Эмчилгээний шинж чанар:

Өвчин намжаах, ядаргаанд, мэдрэлийн системд, хэл ярианы чадвар алдалт, артрит, остеохондрозд, толгойн өвчин, ачааллаас үүдсэн нүдний ядаргаа, хоол боловсруулах системийн үйл ажиллагаа алдагдахад, халдвартай болон гэмтсэн арьсанд, зүрх судасны өвчинд, цусны даралт, үрэвсэл, судасны өргөсөх өвчин, тархины үйл ажиллагаанд, ангина, хоолойн бусад төрлийн өвчин, амьсгалын замын өвчин, ханиад, астма зэрэг өвчнийг анагаахад тустай. 


Арьс болон гоо сайхны нөлөөлөл:

Розмарины үндсэн гол шинж чанар бол сэргээн засах, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Энэ бол тослог болон асуудалтай арьсанд маш сайн зохицох бүтээгдэхүүн. Розмарины навчнаас гаргасан уг эфирийн тос нь хэтэрхий их тослогжилтоос үүдсэн арьсны нүхжилтийг багасгах чанартай. Гарын арчилгаанд өргөнөөр ашигладаг боловч мөн үсний арчилгаа нь голлох байр суурьтай.  Нүүрний тос, мазь, үсний арчилгааны бүтээгдэхүүний 5 гр тутамд 3 дуслыг хийнэ. Ваннд орохдоо үндсэн тосонд юм уу эсвэл зөгийн баланд хийж хутган ваннтай усандаа хийнэ. Дасах хүртлээ энэхүү эфирийн тостой ваннд ороход толгой эргэж болзошгүй. 


Үсний арчилгаанд:

Үсний хагийг арилгах, үсний угийг гүн цэвэрлэх, тослог болон холимог үсний арчилгааны бүтээгдэхүүнд нэмэлт бүтээгдэхүүнээр орно. Мөн үсний ургалтыг сайжруулна. 


Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:

Жирэмсэн эмэгтэйчүүд болон мэдрэг арьстай хүн хэрэглэж болохгүй. Мөн Розмарины тос нь шөрмөс татдаг болон эпилепсия өвчтэй хүмүүст хэрэглэж болохгүй. Цусны даралтанд тогтворгүйжүүлэлт үүсгэхээс гадна гипертонический өвчтэй хүмүүс хэрэглэхгүй. Харшил үүсгэх эсэх тестийг заавал өгөх ёстой. Розмарины тос нарны гэрэлд түлэгдэлт үүсгэж болзошгүй.




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл