brand БОТАНИКУС

Батраш Гаа (Peppermint)

32,900₮
Бүтээгдэхүүний код:03162
Хэмжээ
Үлдэгдэл: 20
Хүргэлттэй

Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө:

Адал явдлын эрэл хайгуулчинд тохирох үнэр гэж үздэг. Учир нь эр зоригийг бадрааж, оюун ухааныг хөгжөөж өгдөг. Дарамтнаас, айдас түгшүүрнээс салгаж, өөртөө итгэлтэй болоход тань туслана. Хүмүүстэй харилцан ойлголцоход тустай ба олон нийтийн өмнө гарахад өөртөө итгэлтэй байдлыг бий болгоно.  Мөн ядаргаанаас үүдсэн зан аашийн өөрчлөлтийг эмчилнэ. 


Эмчилгээний шинж чанар:

Гааны тосыг эмэгтэйчүүдийн тос гэдэг ба залуу эрэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Эрт дээр үеэс эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн ба, элдэв төрлийн өвчин шаналгаа (толгой эргэх, дотор муухайрах зэрэг), шүдний өвчин, түлэгдэлтээс үүдсэн шарх, ходоод гэдэсний хямрал, биеийн хүчний ажлын хэт ачааллаас үүдсэн зүрх судас, булчингийн үйл ажиллагааны доголдолд нэмэртэй. Бактерийн эсрэг үйлчилгээтэй.  Тархины цусан хангамж болон зүрх судасны эргэлтийг сайжруулах хамгийн үр дүнтэй тосны нэг юм. 


Арьс болон гоо сайхны нөлөөлөл:

Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд тийм ч өргөн дэлгэр хэрэглэгддэггүй.  Арьс гэмтэж болох ямар нэгэн гадны нөлөөлөлд орсон тохиолдолд гааны тос нь тухайн цочролын шинж тэмдэгийг даруй арилгана. Цусны эргэлтийг сайжруулах увидастай учир арьсны жигд, өнгөлөг байдлыг сэргээж, хэвээр нь хадгалах чадвартай. 


Эсрэг заалт буюу хэрэглэж болохгүй тохиолдлууд:

Гааны тос нь хамгийн харшил өгөгч бүтээгдэхүүний тоонд орохгүй ч болгоомжтой хэрэглэх ёстой. 6-с доош настай хүүхдүүдэд хэрэглэж болохгүй бөгөөд, гомеопатический курс эмчилгээ хийлгэж буй хүн хэрэглэж болохгүй. Энэ нь уг эмчилгээний хүчийг саармагжуулдаг байна. Мөн хувь хүний өөрийн онцлогоос шалтгаалсан харшлын үйлчилгээ үзүүлж болзошгүй. Иймд харшлын тест өгөх нь зүйтэй. Оройн цагаар болон тасралтгүй удаан хугацаанд хэрэглэж болохгүй. Ингэсэн тохиолдолд нойргүйдлийг үүсгэж магадгүй. 




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл