Сэтгэл санаанд үзүүлэх нөлөөлөл:
Уг тосны үйлчилгээ нь эргэн тойрныхонтойгоо харилцаа тогтоох, амжилтанд хүрэх, сэтгэл санаа сэргээх зэрэг нөлөөлөл үзүүлдэг байна.
Эмчилгээний шинж чанар:
Өглөөний нойрмоглолтоос ангижруулна. Үрэвсэл, халдвар, сэтгэл гутралаас сэргийлнэ. Биеэс хор гадагшлуулах, цусан дахь холестеринийг бууруулах, шээс боловсруулах эрхтэнд эерэг нөлөөтэй. Дархлаа сайжруулдаг учраас, ханиад, элдэв халдвараас сэргийлнэ.
Арьс болон гоо сайхны нөлөөлөл:
Цитрусын төрлийн бусад ургамлуудын адилаар целлюлитыг арилгах, тураах үйлчилгээтэй. Арьсны томорсон нүхийг агшаана. Нөсөө, толбо арилгана.
Үсний арчилгаанд:
Тослог, амархан бохирддог үсний арчилгаанд түлхүү хэрэглэдэг. Үүгээрээ үсний бүтэц, тонусыг сайжруулдаг.
Эсрэг болон хориглох заалт:
Харшлын тест өгч байж хэрэглэх. Хувь хүний онцлогоос шалтгаалсан тааламжгүй үед хэрэглэхгүй.