Бүх төрлийн арьсанд тэр дундаа хуурай, хөгширч буй мэдрэг арьсанд илүү тохиромжтой. Мөн витамин Е өндөр агууламжтай. Арьсны нүх сүвэнд нэвчиж орсноороо тэжээл өгч чийгшүүлж, загатнаа арилгаж, залуужуулах тэнцвэржүүлэх, гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх, толигор болгох, уян хатан байдлыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Батга их гардаг үрэвсэл ихтэй арьсыг эмчилнэ. Зовхины тосны оронд хэрэглэж болно. Язралт, арьс унжихаас сэргийлэх болно.