2025 оны 09 сарын 16
Цэвэрлэгээ гэдэг нь нэг ёсондоо бохирдлыг саармагжуулах гэсэн үг юм. Бохирдлыг хүчиллэг болон шүлтлэг гэж хоёр ангилдаг. Ароматерапид хүчиллэг бохирдлыг шүлтлэг содын уусмалаар, шүлтлэг бохирдлыг хүчиллэг нимбэгний хүчил, цуугаар арилгадаг. Маш гүн тосон толбо, мөөгөнцөрийг саван болон хүчиллэг цайруулагчаар цэвэрлэж болно.
Эфирийн тоснууд нь вирус, бактер, мөөгөнцөр устгах, үнэр дарах зэрэг олон талын ашигтай. Цэвэрлэгээнд ашиглах бүтээгдэхүүнүүд нь байгалийн түүхий эдээс бүтэх учир маш зөөлөн шинж чанартай. Хэрэглэх тусам өнгө орж, байгалийн өнгийг нь сэргээдэг. Мөн цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ гэртээ бэлтгэх нь өөрийнхөө таашаал, сэтгэл санаа, эрүүл мэнд, арьсны онцлогт тааруулах боломжтойгоороо давуу талтай. Дараах хялбар жоруудаар анхилуун үнэр сэнгэнүүлсэн хөгжилтэй цэвэрлэгээ хийгээрэй.
Эх сурвалж: Анхилуун ургамлын увидас номоос