Гэрийн нөхцөлд үсний арчилгаа болон хуйхны цэвэрлэгээ хийх арга

2025 оны 09 сарын 15

Гэрийн нөхцөлд үсний арчилгаа болон хуйхны цэвэрлэгээ хийх арга

Үс арчилгааны хамгийн чухал хэсэг нь хуйхны арчилгаа юм. Хуйх нь арьсны бүтцийг тодорхойлдог гол хэсэг тул хагнаас урьдчилан сэргийлж хуйхандаа тэжээл өгч, маш сайн арчлах шаардлагатай. Нарийн жижиг хагтай бол хуурай болон эмзэг арьсанд таарах эфирийн тос хэрэглэнэ. Том ширхэгтэй хагтай бол тослог арьсны эфирийн тос хэрэглэнэ. Вирус бактер устгах эфирийн тостой холин шампуниар угаахад хаг унаж, гүйцэд цэвэрлэгдэхгүй байвал толгойдоо маск тавина. Мөн үсний үзүүр их гэмтдэг учраас тэр хэсгийг сайн арчлах шаардлагатай байдаг.

Хэрэглэхэд тохиромжтой эфирийн тоснууд: Иланг иланг, мускатны мугваа, зандан мод, атлантын хуш, шимтэглэй, цайны мод, гаат өвс, бергамот, мандарин, палмароз, эвкалипт, лаванда, нимбэгт өвс, розмарин гэх мэт.


Хуйх цэвэрлэх тос (2-3 удаа): Жожоба суурь тос болон камелийн суурь тосны аль нэгээс 50 мл, цайны мод эсвэл лаванда 5 дусал, шимтэглэй 2 дусал, нимбэгт өвс эсвэл мандарин 3 дусал. Тос хийх үндсэн жорын дагуу бэлтгээд зааврын дагуу массаж хийнэ.


Хуйхыг цэвэрлэх массажны тос: Суурь тос 20 мл, розмарин 2 дусал, эвкалипт 2 дусал. Тос хийх үндсэн жорын дагуу бэлтгээд зааврын дагуу илнэ.


Эх сурвалж: Анхилуун ургалмлын увидас номоос

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл