Жин хасахад тань туслах 4 арга

2025 оны 09 сарын 11

Жин хасахад тань туслах 4 арга

Бид янз бүрийн шалтгаанаар жин хасдаг хэдий ч хэвийн байсан бодисын солилцоог хямраах нь гол нөхцөл болдогийг эрдэмтэд хэсэг сармагчин дээр хий сэн туршилтаар нотолсон байдаг байна. Сармагчинг 3 бүлэгт хуваасан. Эхний бүлэгт өөрсдөө байгалиас хоол олж идэх боломж олгосон, хоёр дахь хэсгийг бэлэн хоол өгч тэжээсэн, гурав дахь хэсэгт мөн өөрсдөө хоолоо олж идэх боломж олгосон ч, зарим үед бэлэн хоол өгч байжээ. Хэсэг хугацаанд ажигласны дүнд эхний хоёр бүлгийн сармагчингийн биеийн жинд өөрчлөлт гараагүй, харин гурав дахь хэсгийнхэн жин нэмсэн байна. Эрдэмтэд бэлэн хоол өгөх эсэх нь тодорхойгүй байгаа байдал гурав дахь хэсгийн сармагчингуудад сэтгэл зүйн дарамт өгч үүний нөлөөгөөр жин нэмжээ гэж дүгнэсэн байна. Мацаг барих, гэнэт их идэх, дэглэм барих эсвэл тогтмол бус цагаар хооллох зэрэг нь бие махбодод ямар нэг хүнсний хомсдол, өлсгөлөн үүсч байгаа мэт мэдээллийг өнчин тархинд өгч, үүний улмаас тархи кортизол хэмээх стрессийн дааврыг ялгаруулан, энергийн нөөц хуримтлуулах процессыг идэвхжснээр жин нэмэгдэх нөхцөл бүрддэг байна. Мөн амттай зүйл идэх нь бидэнд баяр баясалан өгч, стрессгүй болгодог хэдий ч өмнө идсэн хоол шингээгүй байхад араас нь дахин амттан идэх нь, хивэх гэх мэт зуршилтай байх нь өөхөн давхаргыг дэмждэг.

Нимбэгний төрлийн эфирийн тос болон биед хуримтлагдсан хорт бодисыг зайлуулах нөлөөтэй эфирийн тоснуудыг жин хасахад хэрэглэнэ. Мөн биед хуримтлагдсан хорыг тайлах эфирийн эфирийн тосыг хэрэглэснээр илүүдэл өтгөн, шингэн, бохирдлыг гадагшлуулж, жин хасахад тусалдаг. Хэрэв та жин хасахаар шийдсэн бол ароматерапи хэрэглэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийж, хоолондоо анхааран, амьдралын зөв хэвшлийг баримтлаарай.

Хэрэглэхэд тохиромжтой эфирийн тоснууд: Цооргоно, грейпфрут, кипарис, зандан мод, атлантын хуш, эгэл арц, цагаан гаа, шимтэглэй, петитгрейн, хар перец, эвкалипт, нимбэг, нимбэгт өвс, розмарин гэх мэт.


  1. Хялбархан хийж болох анхилуун үнэрт тураах тос: Шимтэглэй эсвэл грейпфрут 6 дусал, суурь тос 30 мл орно. Бүгдийг нийлүүлэн хольж найруулаад турахыг хүссэн хэсэгтээ тосоо түрхэж, массаж хийнэ. Дараа нь хөнгөн дасгал хөдөлөөн хийвэл илүү үр дүнтэй.
  2. Хаван арилгах массажны тос: Суурь тос 20 мл, арц 1 дусал, нимбэг 2 дусал орно. Бүгдийг нийлүүлэн хольж найруулаад биеийн хавантай хэсгээр түрхэн, массаж хийх заавар ашиглан иллэг хийнэ.
  3. Хавангийн таргыг арилгах ванны цуу: Цуу 50 мл, кипарис 3 дусал, нимбэгт өвс 2 дусал орно. Ванны цуугаа бэлтгээд халуун ванндаа хийж найруулна. Хүзүүгээр татсан устай онгоцонд орвол усны даралтын нөлөөгөөр шээс их ялгарч хаванг бууруулна. Өдрийн цагаар хэрэглэх бол бодисын солилцоог түргэсгэх эфирийн тос хэрэглээд тунгалгийн судсан дахь бөглөрлийг арилгах хэрэгтэй. Оройн цагт нимбэг болоод модны эфирийн тосоор хавангаа бууруулахаас гадна хөлөө дээш өргөн хэвтэж амраарай.
  4. Дасгалын өмнө хэрэглэх массажны тос: Суурь тос 50 мл, грейпфруйт 5 дусал, арц 3 дусал, хар перц 1 дусал. Гэдэс гуя, өгзөгний целлюлит ихтэй хэсгээр түрхэж иллэг хийнэ. Бодисын солилцоог түргэсгэн, өөхийг шатаахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Үүнээс өмнө биеийг дулаацуулж, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй эфирийн тосыг хэрэглэх нь үр дүнг нэмэгдүүлэх болно. Харин их хөдөлж, дасгал хийсний дараа булчингаа тайвшруулж амраах, ядарааг тайлахад анхаараарай. Орой унтахдаа тайвшруулах эфирийн тос хэрэглэж сайхан амраад маргаашийн илчлэг шатаах эрчимтэй дасгал хөдөлгөөнд бие, сэтгэлээ бэлтгэнэ.


Эх сурвалж: Анхилуун ургамлын увидас номоос

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл