Хүйтэн сэрүүний улиралд даарч хөрөх нь арьс чийгээ алдаж, хуурайшиж загатнах шалтгаан болдог. Биеийн арьсыг зөөлөн толигор, чийглэг болгох, сэтгэл санааг амрааж, тайвшруулах спаг гэрийн нөхцөлд хийх зөвлөмжийг хүргэе.
- Биеийн арьсыг чийгшүүлэх спа: Зөгийн бал 50 мл, лаванда 3 дусал, алтан товч цэцэг 2 дусал эсвэл өөрийн дуртай эфирийн тосоо хийж болно. Зөгийн баланд эфирийн тосоо дусааж найруулаад бэлдэж тавьсан халуун усандаа сайтар хутгана. Ингээд та халуун усандаа ороход болно.
- Биеийг дуулаацуулж, тансаг мэдрэмж төрүүлэх спа: Улаан дарс 400 мл, нэг ширхэг нимбэг эсвэл мандарины хальс. Дарсанд хальсаа хийж тавина. Бүсэлхийгээр татсан усанд орохын өмнө хольцоо хийж найруулна. Усандаа орохын өмнө нэг аяга ус уувал сайн хөлөрч, алжаал ядаргаа тайлагдан бат бөх унтаж амарна. Дарс нь биеийг халаахын зэрэгцээ тансаг мэдрэмж төрүүлнэ.
- Биеийн арьсыг толигор зөөлөн болгох спа: Цагаан будаа угаасан ус 400 мл, архи 200 мл. Орцоо хооронд нь хольж найруулаад усанд орохын өмнө хийнэ.
- Биеийн арьс зөөлрүүлэх амтлаг спа: Алимны гол 3 ш, нимбэг 1 ш, торон уут 1 ш. Жимсээ олон жижиг дөрвөлжин болгон хэрчинэ. Доод тал нь 16 хуваагдсан байх жимсийг торон уутанд хийж халуун ванндаа хийж орно.
- Биеийн арьсыг гуужуулах спа: Ногоон эсвэл каолинит шавар 3х/х, байгалийн давс - 50 гр, гаат өвсний эфирийн тос 2 дусал. Давсандаа эфирийн тос дусааж, шавартайгаа нийлүүлэн холино. Усандаа орохын өмнө хольж найруулаад орно.
- Хуурайшилтийг арилгаж, гүн чийгшүүлэх спа: Бүйлсний суурь тос 100 мл, жожоба тос 15 мл, шимтэглэй 8 дусал, гацуур мод 7 дусал, бэрсүүт жүрж 15 дусал. Суурь тоснуудаа хольж дээрээс нь эфирийн тосоо дусаана. Усанд орохын өмнө тосоо сайтар сэгсрээд 1-2 цайны халбага хийж орно. Нийт 10 удаа хэрэглэх ба хөргөгчинд 6 сар хадгалж болно.
- Биеийн арьсанд тэжээл өгч чийгшүүлэх спа: Хуурай сүү 1 х/х, зөгийн бал 3 х/х. Сүүгээ усанд найруулаад зөгийн балаа холино. Усанд орохын өмнө хийж сайтар хутгана. Жич: Хуурай сүү байхгүй бол шингэн сүүгээр орлуулж болно.
- Ядаргаа тайлж, хөгшрөлтөөс сэргийлэх спа: Ногоон цай аяганы 1/3, архи 200 мл, халуун ус 600 мл, цайгаа халуун усанд хандлаад орох усандаа архитай хамт хийж найруулна. Цайгаа хуурайгаар нь уутанд хийж ванндаа хийсэн ч болно. Цайны үнэр ядаргаа тайлж, тайвшруулан хөшрөлтөөс сэргийлэх ач холбогдолтой.
- Сэтгэл санааг сэргээх спа: Байгалийн давс 50 гр, зөгийн бал 50 мл, эвкалипт 3 дусал. Орцоо хооронд нь хольж ванндаа хийнэ. Хэт ачаалалтай ажилласнаас түүртэж ядрах үед сэтгэл сэргээж, арьсыг толигор болгоно.
Эсвэл та манайд худалдаалагдаж байгаа биеийн шингэн тос болон лосьон хэрэглээд үзээрэй. Таны арьсыг гайхалтай чийгшүүлж, зөөлрүүлэх бөгөөд үнэр нь таны сэтгэл санааг тайвшруулах болно.
Эх сурвалж: Анхилуун ургамлын увидас номноос