БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Органик. Уламжлал. Чанар. Энэ бол Ботаникусын гурван үндсэн зарчим.

Бид жинхэнэ байгалийн цэвэр ургамал ногоог тарьж ургуулдаг. Манай бүтээгдэхүүн байж болох хамгийн өндөр чанараар үйлдвэрлэгдсэн бөгөөд уламжлалт аргаар боловсруулагдаж байдаг.
Ботаникусын органик цэцэрлэгт хүрээлэн ургамлууддаа арилжааны зориулалттай хиймэл үрсэлгээ, химийн найрлагатай цацлага, түргэн ургуулах химийн найрлагатай бордоог ашигладаггүй. Иймд бүх бүтээгдэхүүн зөвхөн өөрийн цэцэрлэгт хүрээлэнд ургуулсан цэвэр органик байдаг.

ГАР ХИЙЦ, ТАНСАГ САВЛАГАА

Ботаникусын ихэнхи бүтээгдэхүүн гар хийцийнх байдаг.

Дэлхий нийтийн тогтоосон стандарт, шаардлагуудыг хангахад болон сав баглаа боодлын чанарыг өндөр байлгахад дэвшилтэт орчин үеийн технологийг ашигладаг боловч бүтээгдэхүүнийг бүтээх үндсэн арга нь уламжлалт гар арга юм.

БҮТЭЭГДЭХҮҮН

Ароматерапи буюу үнэрээр эмчлэх, тайвшруулах зориулалттай охь тос болох эфирийн тосны олон төрөл, гэмтлээс шалтгаалан унаж, хугардаг үсэнд зориулсан шампунь, асуудалтай арьсанд тохирох саван, тос, массажны олон төрөлт тос, ванны бүтээгдэхүүн болох хөөс, давс, тос, сүү зэрэг бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.

TOP